Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлөв

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барих төсөл юм байна. Уг төслийн хүрээнд замын ажлын нөлөөлөлд нэг нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газрын Албанаас газар чөлөөлөлтийг 100 хувь хийжээ. Сонсголонгийн 289.4 метр дөрвөн эгнээ бүхий төмөр бетон гүүрийн гүйцэтгэгчээр Бээжин Юни-Констракшн групп, туслан гүйцэтгэгчээр Ган гүүр ХХК шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онуудад хэрэгжих юм байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …