Манай цэргийн баг тэргүүн байр эзэлжээ

 

ХБНГУ-ын Норд Райн Фестфален муж улсын цэргийн командлалаас жил бүр зохион байгуулдаг Мөнхенгладбахын марш тактикийн олон улсын тэмцээн энэ оны долдугаар сарын 8-ны өдөр болжээ. Энэхүү тэмцээн 34 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. Манай тамирчид  энэ  тэмцээнд тусгай урилгаар оролцсон юм байна. монголын цэргийн баг тамирчид амжилттай оролцлоо.

ХБНГУ-ын Батлан хамгаалах яам болон НАТО-гийн удирдлагаас өндөр ач холбогдол өгдөг уг тэмцээнд энэ удаа АНУ, Их Британи, Франц, Итали, Нидерланд, Эстони, Польш, Монгол зэрэг 9 орны 34 баг тамирчид оролцсон байна. Тамирчид  буудлага, саадын зурвас, усан саад, эргүүл, минийн зурвас, отолт, гал унтраах, татан гаргах, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цэрэг, улс төрийн аюулгүй байдлын орчны талаарх асуулт, хариулт зэрэг 7 цэг бүхий нийт 14 км-ын маршийн замд германы болон олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүн, бэлтгэл цэргийн бүрэлдэхүүн гэсэн үндсэн гурван ангиллаар өрсөлджээ.

ХБНГУ-ын Бундесверийн академийн сонсогч дэд хурандаа Д.Эрдэнэбилэгийн удирдлага, зохион байгуулалтын дор тус улсад суралцаж буй дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан дэслэгч Б.Угтахбаяр, дэслэгч М.Бат-Орших, ахлагч Ц.Наранхүү, дэд ахлагч Н.Хүрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид олон улсын цэргийн байнгын бүрэлдэхүүний ангилалд ‘Тэргүүн байр’ эзэлж, цомоор шагнуулсан байна.Уг тэмцээнд манай цэргийн албан хаагчдын баг 2015 онд анх удаа оролцож, олон тэмцээн улсын цэргийн байнгын бие бүрэлдэхүүний төрөлд 3 дугаар байр эзэлж байсан байна.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …