Малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, Шижирийн аманд иргэн Б.Серкболын 14 үхэр, гурван тугал шүлхийгээр өвчилсөн. Иймээс тэнд амьдардаг гурван өрхийн долоон хүн хөл хорио тогтоожээ. Тухайн голомтын бүсэд 14 өрхийн 138 бод, 210 бог бий гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газрынхан өгсөн. Цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид ариутгал хийхээс гадна бусад өрхийн малыг голомтын бүс рүү оруулахгүйн тулд амыг бүхэлд нь хянаж байгаа юм байна.

Тэнд амьдардаг иргэдийн хэлж буйгаар Б.Серкболын үхрүүдэд өнгөрсөн 20-нд шүлхий өвчний шинж илэрчээ. Нийслэлийн Мал эмнэлэг, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газрынхан 21-нд очиж, шинжилгээний сорьц авсан. Харин дараа өдөр нь Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хяналтын түр цэг байгуулсан гэлээ.

Мөн Нүхт, Зайсан болон зуслангийн бүс дэх малтай өрхүүдийг нийслэлээс гаргахаар болсон байна.  Энэхүү ажлыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хариуцаж, айлуудыг Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороо болон Багануур, Багахангай руу нүүлгэхээр төлөвлөж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …