Мөндөрт цохиулж гэмтсэн хүүхэд эмнэлгээс гарчээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд болсон байгалийн аюулт үзэгдэлд өртсөн хоёр хүүхэд өнөөдөр эмнэлгээс гарчээ. Тус суманд бороо орж, 2,5-4 см хүртэл диаметртэй мөндөр бууж, 28 м/сек хурдтай салхины улмаас 7 настай, эмэгтэй А мөндөрт цохигдон биедээ гэмтэл авч, 7 настай, эрэгтэй Т аянга цахилгааны долгионд цохигдон эмнэлэгт хүргэгдсэн байна.

Мөн байгалийн гэнэтийн аюулын улмаас сумын төвийн 16 айлын гэр нурж, 64 байшингийн дээвэр эвдэрч, 10 аж ахуйн нэгж, байгууллагын цонх хагарч, 149 машины салхины шил, гэрэл хагарчээ. Мөн газар тариалангийн нэг аж ахуйн нэгжийн ургац мөндөрт цохигдсон байна

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …