Улсын хэмжээнд долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 26027,9 мянган тонн нүүрс олборлож, 23219,5 мянган тонн нүүрс борлуулснаас 19145,4 мянган тонн нүүрс экспортод гаргаад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104,1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлттэй байна.
Түүхий тосны экспортоос 97.9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Энэ онд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайнуудад 147 цооног өрөмдөж, 128 цооногт олборлолтын тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтанд шилжүүлсэн байна. Мөн хөрөнгө оруулалтыг ч өсгөжээ. Нийт 452 сая ам.доллар (үүнээс Тосон-Уул XIX талбайд 210 сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11 сая ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бүхний үр дүнд 1.1 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 233.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 550.41 мянган тонн газрын тос олборлон экспортолж, хоёрдугаар улирлын дүнгээр 97.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулжээ. Экспортын гүйцэтгэл 48 хувьтай байгаа юм байна.