Дэлхийн аваргат оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо

Чөлөөт бөхийн 2017 оны залууучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-5-нд Финландын Тампере хотод болно.Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Скандинавын хойгт манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян (Хасу-Мегастарс), 60 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 84 кг-д М.Цогтгэрэл (Ирээдүйн одод), 125 кг-д Д.Эрдэнэтулга (Аварга), эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн (Налайх), 48 кг-д Б.Чимгээ (Хангарьд), 55 кг-д Б.Болортуяа (Женко), 59 кг-д Б.Болор-Эрдэнэ (Алдар), 63 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 67 кг-д Э.Даваанасан (Алдар), 72 кг-д Б.Цэцэгбаяр (Арслан) гэсэн 12 тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (Женко), спортын мастер Ё.Батдархан (Хасу-Мегастарс), олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэрийн хамт оролцоно.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …