АТГ Ц.Сандуйгаас байцаалт авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзсан билээ. Ингэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилr, уг асуудалд нухацтай хандахыг онцлон сануулсан. Мөн уг хэргийг шалгаж даруй хариу өгөхийг шаардсан Тэгвэл энэ хэрэгт холбогдогдоод байгаа Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгаас байцаалт авч эхэлжээ. Тодруулбал хоёр хоногийн өмнөөс Ц.Сандуйгаас 60 тэрбумын хэрэгт холбогдуулан АТГ-аас байцаалт авч эхэлсэн талаар эх сурвалж онцолж байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …