Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно

Засгийн газраас баталсан “Сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг шинээр батлуулжээ. Энэхүү талбайн хэмжээ өмнөхөөс  1.6 сая гектараар нэмэгдэж, нийтдээ 10.2 сая гектар болсон байна.  Мөн тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох талбайн хил хязгаарыг 13.6 сая гектараар нэмэгдүүлж, нийт 31.8 сая гектар талбай болоод байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс өргөдөл гаргах эрх олгох дугаарыг цахимаар олгох юм байна. Нэг удаагийн цахим дугаар олголтоор 600 дугаар олгохоор болсон нь аж ахуйн нэгжүүдэд илүү боломж бий болгосон гэж АМГТГ-аас мэдэгдэж байна.

Цахим өргөдлийн дугаар авахдаа талбайн солбицлыг оруулахгүй болсноор өмнөх өргөдлийн талбайтай давхцах эрсдэлийг арилгаж,  өмнөх өргөдлийн талбайтай давхацсан тохиолдолд нэмэлт өргөдлөөр давхцалгүй хэсэгт хүсэлт гаргах боломжийг нээж өгч байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …