“ Түргэн тусамжийн төв” баригдах газрыг чөлөөлж эхэлжээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд “Түргэн тусламжийн төв” барихаар 2017 оны төсөвт тусгагдсан. Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан билээ.

Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон “Түргэн тусламжийн төв”-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд хянагдаж байгаа аж.

Ингэснээр “Түргэн тусламжийн төв” баригдах газрыг бүрэн чөлөөлж, барилгын ажил саадгүй явуулах боломжтой болно гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …