Ахмадуудыг В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамруулна

 

 Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас маргааш “Дэлхийн хепатитын өдөр” -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Энэхүү шилжилгээг элэгний төв лаборатори  дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд хийнэ.

 “Анх 2013 онд “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тэмдэглэж байсан. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяныг орон даяар хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-55 насны иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Харин “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг элэгний вирүсийн өвчлөл маш өндөр байдаг. Иймээс  65-аас дээш насны ахмад буурлуудаа энэ жил цаг алдалгүй хамруулах саналыг Эрүүл Мэндийн Яаманд хүргүүлсэн ч харамсалтай нь хүлээж аваагүй юм байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …