М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлж байна. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болсон байна. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн бөгөөд ОУХМ Б.Энхтамир шагналт тавдугаар байрт оржээ. Монголын баг тамирчдыг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулан оролцож байгаа аж. Мөн шүүгчээр Р.Одбаяр, Л.Одгэрэл нар ажиллаж байна.

Санал болгох мэдээ

ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …