Монголын анхны 3D хүүхэлдэйн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Ирэх сард нээлтээ хийхээр товлоод буй “Мора” нэртэй уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэхүү кино нийт 22 дүр, 28 объекттой киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээж буйгаар эхэлнэ.
Уг хүүхэлдэйн кинонд жүжигчин Н.Ялалт, Д.Нямбаяр, Т.Нарангэрэл, Ө.Болормаа, Д.Дэлгэрсайхан, Ц.Гомбосүрэн нар дуу оруулсан байна. Нийт 1 цаг 15 минут үргэлжлэнэ. “Мора” хүүхэлдэйн киноны зураачаар Э.Бүрэнтөгс, Э.Жавхлантөгс, ахлах аниматороор Б.Эрдэнэ-Очир, А.Тамираа, Э.Бүрэнтөгс нар ажжиллажээ. Залуус “Мора” хүүхэлдэйн киногоороо “Хүн хэзээ ч өөрчлөгдөж болно. Харин өөрчлөгдөхөд ямар нэгэн шалтгаан байхад л хангалттай” гэсэн санаа хэлэхийг хүссэн байна.
Н.Алт