Өнөөдөр Вируст хепатиттай тэмцэх өдөр тохиож байна. Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэнэ.
Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас элэгний вирусын халдвар, түүнээс шалтгаалсан элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг эрс бууруулан, элэгний С вирусын шинэ халдварын тархалтыг таслан зогсоох зорилго бүхий “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.