Шинэ арслан Ц.Содномдорж анхны багшдаа, азарга адуу бэлэглэжээ

Төрийнхөө их наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр тэмдэглэсэн.

Шинэ арслангаа хүлээн авахад нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Сумын 90 жилийн ойн баяр тэмдэглэхэд цугласан шиг олон хүн гаднаас ирж, шинэ арслангийнхаа цолны мялаалгыг нижгэр тэмдэглэжээ. Энэ үеэр улсын арслан Ц.Содномдорж анхны багш Сүхээд азарга адуу бэлэглэжээ. Мөн нутгийнхаа 65-аас дээш настай 200 ахмадад гарын бэлгээ гардуулж, талархлаа илэрхийлсэн байна.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …