Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах тамгаа, тэмдгээ аваад зугтаажээ

Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсох хүрээд байгаа аж. Тодруулбал, хууль бусаар томилогдсон дарга  Д.Бат-Ундрах тамга тэмдгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч явсан аж. Д.Бат-Ундрах  одоог хүртэл сураггүй байгаа юм байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиараа дүүргийн Засаг дарга нь дүүргийн Газрын албаны даргыг томилдог. Гэтэл Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын томилгоог нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун дур мэдэн хийжээ.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …