Зуны улиралд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа сайн мэдээ байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад нийт 217235 зорчигч ирсний 182635 нь жуулчин байсан аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.712 жуулчин буюу 19 хувиар өссөн үзүүлэлт байна.
Манай улсыг зорин БНХАУ-аас 61.081 буюу хамгийн их жуулчин ирсэн бол дараагаар нь ОХУ-аас 9347 жуулчин иржээ. Харин Укрианаас 613 буюу хамгийн бага жуулчин ирсэн байна.
Хагас жилийн байдлаар аялал жуулчлалын салбарын орлого 141.431.353 ам.доллар болсон байна. Харин өмнөх оны мөн үеийн орлоготой харьцуулахад 32.6 хувиар нэмэгдсэн гэдгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ
Гадаадын иргэн харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг албан, хувийн, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн найман төрөлд ангилдаг.