Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өглөө 05:00 цагийн хооронд иргэдээс цагдаагийн байгууллагад нийт 1634 дуудлага, мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд суух эрэгтэй 17 настай Б усанд орж байгаад живж амь насаа алджээ. Мөн Баянзүрх дүүргийн 12-р хорооны “Жанжины … тоотод нэгнийгээ зодсон” гэсэн мэдээллийг энэ сарын 27-нд авч шалгахад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд суух эрэгтэй 34 настай Е-г Баянзүрх дүүргийн 12-р хороонд суух эрэгтэй 38 настай Б нь согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироожээ. Уг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж баривчилсан байна. Энэхүү хэргийг баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шалгаж байгаа аж.