Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын Volkswagen машиныг хүлээлгэн өглөө

Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт  өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм.

Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах үйл ажиллагаанд хэрэглэгдэх 57 нэр төрлийн 100 гаруй тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …