89 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Иргэдийн ухамсар-Эрүүл хоггүй орчин” аяныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд дүүргийн зуслангийн бүсэд хоггүй, цэвэр цэмцгэр байхыг оршин суугч, аялагч, амрагчдад уриалж байгаа юм. Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс өнгөрөгч лхагва гаригт хог хаягдлын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран зуслангийн 15, 19, 20 дугаар хороодод их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан байна. Их цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын 5 хог тээврийн машин, зам талбайн 15 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 15 үйлчлэгч, “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хог тээврийн 3 машин, иргэдийн бүлгийн 8 үйлчлэгч, “Алтан дорнын хүч ХХК”-ийг 1 хог тээврийн машин иргэдийн бүлгийн 3 үйлчлэгч, нийт 9 хог тээврийн машин, 59 хүнийг хамруулан ажилласан байна. Цэвэрлэгээнээс гарсан 18 рейс, 89 тонн хог хаягдлыг бүрэн тээвэрлэж, Цагаан давааны хогийн цэгт асгажээ.

 

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …