Налайхын уурхайн гүнээс хоёр хүн нас барсан байдалтай олджээ

Энэ сарын  27-ны өдөр буюу өчигдөр Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний бичил уурхайгаас хоёр хүн нас барсан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр 15:51 цагт иржээ. Уг дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажиллажээ. Аврагчид тус уурхайн хоёр метрийн гүнээс Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат эрэгтэй 45 настай Д, тус дүүргийн харьяат эрэгтэй 44 настай Л нарын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …