“Өгий” нуурт бэлтгэл сургуулилт хийгдэж байна

Усчин аврагчид болон шүхэрчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-ын харьяа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит  Аврах тусгай ангийн  аврагчид  Архангай аймгийн Өгий нуурт уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг хийж байна.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар тус сургуулилтын явц, нөхцөл байдалтай танилцаж, сургалт дадлагад хамрагдаж буй аврагчдаа эргэлээ. Түүнчлэн аврагчдын санал хүсэлтийг сонсч, хүн нэг бүрийн тусгай зориулалтын хувцас, хамгаалах хэрэгсэл, ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжтэй танилцсан юм.

Энэ удаагийн уснаас болон агаараас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Зэвсэгт хүчний 084, 303-р ангиудын бие бүрэлдэхүүн хамтран зохион байгуулж байгаараа онцлогтой аж. Тус дадлага сургуульд Аврах тусгай ангийн 31 усчин аврагч, 8 шүхэрчин аврагч хамрагдаж байна.

Дадлага сургуулиар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг  бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ уснаас эрэн хайх аврах ажиллагааны буюу завь, усны мотоцикль, катер зэргийг ашиглан усан дээр усны гүнд, шөнийн нөхцөлд хэрхэн ажиллах чиглэлээр аврагчдын өөрсдийн мэргэжлийн ур чадварыг ахиулах дадлагуудыг хийж байгаа юм. Мөн шөнийн усны шумбалтуудыг хийсэн бөгөөд усанд шүхрээр буух дадлагаар энэ удаагийн сургалт өндөрлөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …