Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер буусны бууж, иргэд багагүй хохирол амссан билээ.
Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр буюу энэ сарын 27-нд тус бүс нутагт ажилласан байна. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг Нийслэлийн онцгой комиссоос шуурхай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртсөн иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Түүнчлэн нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг бөгөөд бүгд үер буусан гол гудамжинд байрладаг байна. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр худгийн уснаас дээж авч шинжилгээнд явуулжээ. Харин худгын ус бохирдсон байж болзошгүй тул шинжилгээний хариу ирэх хүртэл УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байгаа аж.