Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 гаруй иргэн хамрагджээ

Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан өчигдөр Тусгаар тогтнолын талбайд “Вируст хепатитын тархалтыг зогсооё” өдөрлөгийг зохион байгуулсан. Өдөрлөгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг оролцож,  иргэдэд үнэ төлбөргүй дотор, ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсын хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн. Мөн амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн. Үнэгүй үзлэг, оношлогоонд 500 гаруй иргэн хамрагдсан байна.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …