Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг  бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …