Үер ус аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

Энэ сарын сүүлээр ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, хүчтэй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг УСУОХ-ээс малчид, иргэдэд онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгаар, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороотой.Мөн долдугаар сарын 30-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 31-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8 дугаар сарын 1,2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр ширүүснэ. Энэ сарын 30-нд ихэнх нутгаар өдөртөө халах боловч 31-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус , бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …