Зам тээврийн осол 15.9 хувиар өсчээ

ЗТХЯ, АТҮТ болон Замын цагдаагийн алба хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замд гарч буй осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ онд зам тээврийн ослын улмаас 5374 иргэн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Тиймээс дээрх гурван байгууллага хамтран зам тээврийн ослын гарч буй шалтгаан нөхцөл, үүссэн хор уршгийг нийтэд таниулах, соён гэгээрүүлж урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах юм байна.

Хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтэс, Орон нутгийн хяналтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцжээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …