Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Түймэр гарсан дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв” буюу сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т аянганаас үүссэн түймрийг онцгойгийнхон цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны “Тайлч” буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан түймрийг цурманд оруулсан байна.

 

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …