Дохионы хэлний аппликейшны анхны туршилтыг хийлээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Австралийн Гадаад харилцаа худалдааны хэлтсийн санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан гар утасны аппликейшны туршилтын эхний хувилбарыг гаргажээ. Энэхүү аппликейшны зорилго нь хэл ярианы болон сонсгол, харилцааны бэрхшээлтэй хүмүүс дижитал платформ дээр тайлбар үгтэй зурган карт ашиглан бусадтай хялбархан харилцах боломжийг бий болгож  байгаа аж. Мөн энэ аппликейшн нь Монгол дохионы хэл суулгасанаар давуу талтай юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй хүмүүсийг хоорондын харилцааны бэрхшээлийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үндсэн хэрэгцээ хүсэл сонирхлоо илэрхийлэхэд дөхөм болохын дээр  тэдэнд үргэлж байдаг айдас ганцаардлыг багасгахыг зорьж энэхүү аппликейшнийг бий болгожээ. Аппликейшнийг хийсэн баг энэ оны нэгдүгээр сараас хойш энэ төсөл дээр ажилласан юм байна.

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …