АТГ-аас Б.Коля хурандааг шалгаж эхэлжээ

Батлан хамгаалахын яамтай холбоотой таагүй асуудлууд нэлээд гарч байгаа билээ. Тэгвэл гэрээний мөнгөтэй асуудал яригдаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр  “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля тус яамтай гэрээгээ шинэчлэхээр ирсэн ОХУ-ын албаны хүмүүст “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дансанд хий, мөнгө хийхгүй бол гэрээг сунгахгүй. Б.Бат-Эрдэнэ сайд надаар мөнгө нэхүүлсэн” гэжээ. Ажил гүйцэтгэгч ОХУ-ын албаны нөхдүүд энэ талаар АТГ-т гомдол мэдүүлсэн гэнэ. Тиймээс АТГ-аас Б.Коля хурандаагийн өрөөг лацдаад шалгаж эхэлжээ.

Б.Коля Батлан хамгаалах яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байхдаа ЗХЖШ-ын даргатай хамтраад хууль бус зэвсгийн наймаа хийсэн хэмээн шалгагдаж байсан удаатай.

 

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …