Наадам өндөрлөсөн болохоор одоо намрын ажилдаа орцгооё

 “Наадмын дараа намар”. Гэтэл манайд наадмын маргааш наадам гэдэг  болжээ. Улсын их баяр наадам өндөрлөөд 20  шахам хонож байхад наадам үргэлжилсээр. Тухайлбал, Ханхөхий, Алтан-Овооны тахилга наадам  болсон. Энэ мэтээр зуны дунд сард эхэлсэн наадам намрын адаг сард дуусдаг уламжлал тогтож байна.

Зун намрын урин дулаан цагаар ирэх өвөл хаврын бэлтгэлээ базаах, хот суурин газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтаа урагшлуулах гээд ажил дэндүү их. Иймээс наадам гэхээс илүүтэй намрын ажилдаа анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай. Тэр дундаа Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар 50 гаруй суманд гандуу байгаа.

Иймээс  зарим аймагт  хадланд явах боломжгүй байгаа. Мөн бороо хур бага орсон учраас ургац бага авах төлөв байгааг ч албаны хүмүүс дуулгаж байгаа билээ.

Харин нийслэлчүүд хувьд өвөл гэхээр өнөөх утаа санаад ордог. Энэ жил хотод түүхий нүүрс түлүүлэхгүй, тээвэрлүүлэхгүй гэсэн чиг хандлагатай байгаагаа хотын удирдлагууд илэрхийлсэн. Уг нь зөв санаа боловч гэр хорооллын айл өрхүүдээ дулаанаар яаж хангах вэ. Түүхий нүүрсний оронд хэрэглэх утаагүй түлш хаанаас авах вэ гэдэг асуудал гардаг. Жил бүр гэр хорооллын айл өрхүүдэд  түүхий нүүрс түлүүлэхгүй гэдэг. Гэвч үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэж хэлж байхаар  ажил хэрэг болгож хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Гэр хороололд амьдарч иргэд  хөлдөж үхэхгүй, дулаан байхын тулд түүхий нүүрс түлхээс өөр арга байдаггүй. Иймээс түүхий нүүрс түлүүлэхгүй гэж хэлхээс илүү ажил хэрэг болох хэрэгтэй,

Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэсэн нэр тодотголтой. Иймээс өвлийн бэлтгэл ажилдаа эртхэн  орох хэрэгтэй байна.Наадам өндөрлөсөн болохоор одоо намрын ажилдаа орцгооё.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …