Эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоон гэмт хэргийн шинжтэй 5 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 25 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 93 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 90 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …