Нийслэл хотод иргэдийг хамгийн хямд үнээр тээвэрлэн авч явдаг “Цахилгаан тээвэр” компаний ажилтнууд эргэлтийн үнээ нэмснийг эсэргүүцэж, ажил хаяхаа мэдэгдлээ.
Тодруулбал, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд энэ сарын тавнаас эхлэн нэг эргэлтийн тооцох нэгж нь 37 мянган төгрөг байсныг 50 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн аж. Мөн ажилчид шинэ нормоо бүрдүүлээгүй бол ажил дүгнэхэд нэмэлт цалин өгөхгүй, алдагдалтай ажилласан хэмээн цалин хасах юм байна. Ажилчдын мэдээлж буйгаар нэг эргэлтээр 50 мянган төгрөгийг бүрдүүлэх боломжгүй, хэрэв шинэ нормын дагуу эжилбал ямар ч цалингүй ажиллах хэрэг гарна хэмээн тайлбарлаж байв.
Харин “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд “эргэлтийн үнээ нэмээгүй харин ч 29-50 мянган төгрөг болгож бууруулсан. Заавал 50 мянган төгрөг нэг эргэлтээс хий гэж шаардахгүй. 29-50 мянган төгрөгийн хооронд л хийхэд болно. Ажил хаях тухай яриад байгаа ажилтнууд өөрсдөө ажлын хариуцлага алдсан хүмүүс байгаа учир хариуцлага тооцно” гэсэн байна.
Л.Бадрах ugluu.mn