Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 31-ний 23:00 цагаас энэ сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон байна. Энэхүү хучилтын  ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”,  Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох,

Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох,

Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж  Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр өөрчлөлт орлоо.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …