Унаач хүү хөл дээрээ босчээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмаар их насны морины уралдаанд уралдаж явсан 13 настай унаач хүү мориноос унаж, маш хүнд бэртсэн талаар өмнө нь бид мэдээлж байсан. Л.Баасандорж хүү 48 цагийн дотор яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байсан учраас Д.Тамир, Л.Батсайхан нар  хамтран “Blue Sky Aviation” компаниас 11 мянган ам.долларын нислэг үйлдэх зардалын асуудлыг шуурхай шийдвэрлэн тусалж, хүүгийн хагалгаанд оруулж, амь насыг аварсан билээ.

Одоо Л.Баасандорж хүү Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гарч “Grand med” эмнэлэгт хэвтэн, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …