Эмэгтэйчүүдийн эмчийн бүсгүйчүүдэд өгсөн 10 зөвлөгөө

Эмэгтэй хүн бүрийн хамгийн ихээр анхаарал хандуулж, арчлах ёстой зүйлсийн нэг нь эмзэг эрхтэн буюу умдаг орчмын хэсэг юм. Өдөр тутмын буруу арчилж, мэдлэг мэдээлэл муутайгаас болж, эмзэг эрхтнээ өвчлүүлэх тохиолдлууд цөөнгүй. Иймд бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эмчийн өгсөн, эмзэг эрхтнээ хэрхэн арчлах тухай үнэт зөвлөгөөнүүдийг хүргэе.

1.Үтрээгээ угаах

Бэлэг эрхтнээ бүрэн угааж, арчлахгүй бол эвгүй үнэр гарах, шингэн зүйл ялгарах, зэрэг тав тухгүй байдалд хүргэдэг. Иймд бүсгүйчүүд өдөр бүр халуун бүлээн цэвэр усаар бэлэг эрхтнээ угааж, дотуур өмдөө тогтмол сольж байх хэрэгтэй. Үргэлж савантай усаар угаах нь үтрээний “pH” балансыг алдагдуулж, цаашлаад өвчлөлд ч хүргэнэ. Иймд савантай болон савангүй усаар сөөлжлөн угааж хэвшээрэй.

2.Үтрээгээ утах

Сүүлийн үед бүсгүйчүүд үтрээгээ уураар утсанаар, үтрээний эрүүл ахуйг сайжирдаг хэмээх зүйлд итгэх болсон. Ингэхдээ тэд зориулалтын сандал дээр дотуур өмдөө тайлан сууж, үтрээгээ халуун ууранд утдаг аж. Ингэснээр гормоны хэмжээг тогтворжуулж, үтрээний эрүүл, аюулгүй байдлыг хангадаг хэмээн итгэдэг. Гэвч аливаа зүйлсийн тунг тааруулахгүй бол олон аймшигтай сөрөг үр дагаварт хүргэж болно. Учир нь, халуун ууранд удаан ууранд сууснаар бэлэг эрхтэн орчмын арьс түлэгдэж, цаашлаад үрэвсэл болж мэднэ. Мөн уур нь үтрээнд байрлах байгалийн бактерийг үгүй хийж, мөөгөнцрийн халдвараар өвчлүүлдэг байна.

3.Пэрсингээс татгалз

Биеэ цоолж, ээмэг зүүх нь тухайн хүний хувийн асуудал боловч эмзэг эрхтнээ цоолж, цоолбор хийлгэх нь маш аюултай. Бүсгүйчүүд ихэвчлэн сахилгагүй зан, бусдаас ялгарах гэсэн хүсэлдээ автаж, эрүүл мэндээ гаргуунд гаргадаг. Эмзэг эрхтнийхээ орчим цоолбор хийлгэснээр асар их өвдөлтийг мэдрэхээс гадна арьсны өвчлөл, мөөгөнцөртөх цаашлаад хорт хавдраар өвчлөх магадлал өндөр юм. Үүгээр зогсохгүй элдэв халдварт өвчин, үрэвсэлтэй нүүр тулж ч мэднэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …