УИХ-ын гишүүн холбогдсон хүчингийн хэргийг яаж шийдвэрлэх талаар өмгөөлөгч Г.Батбаяраас асуу

Ч.Саранзаяа гэх бүсгүй УИХ-ын гишүүн Д.Гантулгатай “үзэлцсээр” л байна. Гэвч түүний бяр үнэхээр дутаж байгаа бололтой юм. Харин эрхэм гишүүн хамаг нотлох баримтыг устгуулчихаад л 20, 30 саяыг хаа уулзсан газартаа хаяж яваад л сүрийг үзүүлж байгаа тухай мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байна.

Уг нь хуульч н.Ичинноров Ч.Саранзаяад хууль зүйн туслалцаа өгч байгаа ч цаанаасаа л чадвар нь дутагдаад байна уу гэж харагдах боллоо. Тиймээс Г.Саранзаяаг ингэж явахаар өмгөөлөгч Г.Батбаяртай уулзчихвал дээр юм даа гэж бодогдох шиг. Өмгөөлөгч Г.Батбаяр чинь яг иймэрхүү, хүчингийн эсвэл янаг амрагийн холбогдолтой хэргийг шийдэхдээ тун гаргууд нэгэн шүү дээ.
УИХ-ын гишүүн битгий хэл, төрийн сайд хүний холбогдсон янаг амрагийн харилцааг тун чадмаг шийдвэрлэж, сайдыг гэмгүй, насан хүрээгүй охиныг амрагийн бус харин хар тамхины хэргээр жил орчим хоригдоод салчих байдлаар асуудлыг хэн хэнд нь ашигтайгаар шийдвэрлэсэн хүн юм.
Одоо н.Сарангэрэл охин хүүхдийн ээж болоод нам гүмхэн амьдарч байна. Харин Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин цагдаа нарынхаа дургүй хүргэснээс болоод л ийм асуудалтай хутгалдаж, гүтгүүлсэн гэмгүй нэгэн болчихсон явж байгаа. Хаа хаанаа л ашигтай. Бас хэн ч энэ асуудлыг дахин дурсаж, санахыг хүсэхгүй.
Харин өмгөөлөгч Г.Батбаяр л өөрийгөө сурталчлахдаа үүнийг ярих нь бий. Эндээс л түүнийг янаг амрагийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэж чадах өмгөөлөгч юм уу гэж хараад байна. Тэр бол зурагтаар хэнд ч ялын тогтоол уншиж чадах өмгөөлөгч. Өмгөөлөгч хүнд ялын тогтоол унших эрх байхгүй л дээ. Харин Г.Батбаяр л ганцхан тийм чадвар бий. Уншсан тогтоол нь биелэх, биелэхгүй нь хэн ч хамаагүй. Гол нь ийм чадвартай хүн л эргэлзээ тээнэгэлзээ ихтэй, хүчингийн болоод амрагийн асуудлыг шийдвэрлэж чаддаг байх нь. Ер нь олны анхаарал татсан хэргүүд Г.Батбаяраас ангид үлдэнэ гэж байхгүй. Тиймээс Г.Батбаярт хандаад үзэх л хэрэгтэй. Цаадах чинь УИХ-ын гишүүд ялын тогтоол уншиж чадах хүн юм аа гэж хэлэх гээд байна.
Тэрбумтан гэж өөрийгөө үнэлээд байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүнд зурагтаар ялын тогтоол уншуулахад нэлээд мөнгө шаардагдаж магадгүй. Аа тэгээд төлбөр тооцоогоо ахиухан хийхгүй бол эрх мэдэл, эд хөрөнгөтний талд үйлчлээд, эрхээ хамгаалсан хэлгүй хүүхдүүдэд хүртэл ялын тогтоол уншчихсан л хүн шүү дээ. Тэрийг бодолцоно биз.
Тэгээд ч зарим өмгөөлөгчид ийм асуудалтай хутгалдаж, нэрээ сэвтээхгүй гэдэг байлгүй дээ. Харин Г.Батбаярын хувьд өөрийнх нь алдар хүнд өсөхөөр байвал УИХ-ын гишүүнийг ч яллаж, зурагтаар ярьж чадах л хүн юм. Тэгэхээр түүнд хандаад л үз. Төлбөр нь л өндөр байж магадгүй.
Амар

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …