Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Н.Насанбуян, 60 кг-д Ц.Цогбадрах, 66 кг-д Энхтуяагийн Тэмүүлэн, 84 кг-д М.Цогтгэрэл, 125 кг-д Д.Эрдэнэтулга, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 48 кг-д Б.Чимгээ, 55 кг-д Б.Болортуяа, 59 кг-д Б.Болор-Эрдэнэ, 63 кг-д Э.Дэлгэрмаа, 67 кг-д Э.Даваанасан, 72 кг-д Б.Цэцэгбаяр нар оролцож байгаа. Харин эрэгтэйчүүдийн 50, 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Нармандахын Насанбуян, Цэвээнсүрэнгийн Цогбадрах нар зодоглох юм. 50 кг-д энэ жилийн залуучуудын Азийн аварга Н.Насанбуянгийн жинд 15 тамирчин барилдах бөгөөд манай эхний тойрогт Туркийн Сентюрктэй барилдана. Мөн 60 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрахын жинд 23 бөх барилдах бөгөөд тэгшитгэлд Казахстаны Куанышбековтой хүч үзнэ.
Тэмцээн энэ сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.