Даншиг наадмаар сур харваа болон морь уралдуулахгүй

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн.

“Хүрээ цам-Даншиг” наадмын хурал номын ёслолын ажил ирэх пүрэв гаригт /08.03/ 15.00 цагт Гандантэгчинлэн хийд дээр Жахар цамын балин тахил, баг, хувцас адислах ёслол, бясалгал хурлаар эхлэх юм байна. Мөн наадмын өдрүүдэд Монголын өнцөг булан бүрээс 1000 орчим лам хуварга цуглаж, унзад хаялцах, тахилч нарын тэмцээн болно.. Ням гаригт Хүрээ их цамыг Гандантэгчинлэн хийдийн 120 хүний бүрэлдэхүүнтэй лам хуврагууд үйлдэж, сүсэгтэн олонд хүргэхээр хөтөлбөрт тусгажээ.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдана. Харин сур харваа болон морь уралдуулахгүй юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …