Бэлэн мөнгөөр зорчиж буй үйлдлийг мэдээлвэл урамшуулна

“Улаанбаатар смар карт” ХХК-аас “Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөөр төлбөр төлж зорчих зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах аян”-ыг зарлалаа. Энэхүү аян  ирэх сарын 1-ны  өдөр хүртэл үргэлжлэх юм байна.  Аянб хүрээнд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа аж.

 Мөн аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих хугацаатай картаар урамшуулах юм байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …