Цэнхэрмандал сумын захиргааны байр нуржээ

 

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргааны байр өнгөрсөн доллдугаар сарын 27-ны өдөр нурж нэг хүн бэртжээ. Тухайн барилга хоёр давхар модон бөгөөд нэг давхрын таазнаасаа нуралт үүссэний улмаас тус сумын нэг мэргэжилтэн  бэртсэн байна. Одоогийн байдлаар барилгын үйл ажиллагааг зогсоожээ..

Энэ талаар албаныхан хэлэхдээ “Сумын захиргааны барилгыг нутгийн мужаанууд 1970 онд барьсан юм. Захиргааны байр нурснаар төрийн албан хаагчид гурван гэр барьж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Гэрт иргэд тав тухтай сууж, санал хүсэлтээ илэрхийлэх зай талбай багатай л байна. Уг нь хуучин ёслолын арга хэмжээнд хэрэглэж байсан том гэрүүд юм.

Өмнө нь 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэрнээс хойш энэ байраа чөлөөлөхийг холбогдох байгууллагууд шаардаж байсан ч өөр байр байхгүй, төсөв мөнгөгүй гэдэг үндэслэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан” гэв.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …