Гашуунсухайтын боомтын шинэ гарцуудыг маргааш ашиглалтад оруулна

БНХАУ руу нүүрс тээвэрлэн гаргадаг Гашуунсухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй байгаагийн улмаас 100 гаруй км урт цуваа үүссэн хэмээн нийгмийн сүлжээнд бичигдсэн. “Гашуунсухайтын хилийн боомтоор сүүлийн долоо хоногт нүүрс тээврийн татан авалт маш муу байгаа” гэдгийг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийнхан фэйсбүүк хуудсандаа ч тэмдэглэсэн байна.

Манай жолооч нар эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддагаас тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалгалтаа чангатгасан. Үүнээс нь улбаалаад бусад жолооч нар хохирч байгаа гэж шалтгааныг нь тайлбарлажээ.

Албаны эх сурвалж “100 гаруй км урт цуваа хүлээгдэж байгаа нь үнэн. Хил хаасан явдал байхгүй. Хятадууд хяналт шалгалтаа чангатгасан талаар бид сайн мэдэхгүй. Хуваарийн дагуу л ажиллаж байгаа” гэв. Харин ХХЕГ-ын Хилийн хэлтсийнхэн “Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуунсухайтын боомт хуваарийн дагуу ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нэг л гарцаар нүүрс тээвэрлэсэн автомашинуудыг нэвтрүүлж байгаа.  Маргааш шинээр байгуулсан 12 гарцыг нээж ашиглалтад оруулна. Ингэснээр урт үргэлжилсэн цуваа багасна гэж тооцоолж байна. Хориглосон, хязгаарласан эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх асуудлын тухайд Хилийн шалган нэвтрүүлэх алба хууль журмынхаа дагуу хяналт шалгалтаа хийж байгаа” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …