Элэгний В, С вирусын эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ

Вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч “Хаппи Веритас” эмчилгээ оношлогооны төв гурван төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношлогоог үнэ төлбөргүй хийх аж. Үүнд:

Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Элэгний С вирус тоолох шинжилгээ үнэ төлбөргүй.

Элэгний В вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй

Элэгний С вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй

“Хаппи Веритас” оношилгооны төвийн эмч Н.Чойжамц “Элэгний С вирусыг эмчлэх манай улсад бүртгэлтэй таван эм байгаа. Нэг эмийг 3-6 сар уух ёстой. Хэрэв гурван сар уухаар бол эхний нэг сарын 140,000 төгрөгийн эмийг үнэгүй авна гэсэн үг. Дараагийн хоёр сарын эмийг иргэн өөрөө авна. Ингээд гурван сар ууснаар элэгний С вирус бүрэн эмчлэгдэх юм. Хэрэв элэгний хатууралтай эсвэл, урд нь вирусын эмчилгээ хийлгэж байсан бол зургаан сар эм уух ёстой. Эмчилгээнд орох хүмүүсийг наймдугаар сарын 1-нээс 15-ны хооронд бүртгэнэ. Энэ хугацаанд ирж бүртгүүлсэн хүн болгоны элэгний В, С вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийнэ” гэж мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар тус төвийн хяналтад 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх юм байна. “Хаппи веритас” оношлогооны төвөөс үнэгүй шинжилгээ, шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …