Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор хайх ажиллагааг зогсоожээ

Төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Энэ нэр бүхий хоёр этгээдийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн юм.Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч ирэх тухай асуудал үүсч байсан. Харин  УИХ-ын сонгууль давхацсан учраас ажиллагааг хойшлуулж байсан. Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад яагаад, ямар шалтгааны улмаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлахаа больсон нь анхаарал татаж байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …