Залуучуудын ДАШТ-аас Н.Насанбуян хүрэл медаль хүртжээ

Финландын Тампере хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр манай хоёр бөх зодоглосноос эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ний мөнгө, залуучуудын Азийн АШТ-ний алт, хүрэл медальт Нармандахын Насанбуян хүрэл медалийн эзэн боллоо.

Ингэснээр Монголын тамирчдын залуучуудын ДАШТ-ээс авчирсан 40 дэх медаль, 25 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.  Түүнчлэн тэрбээр өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хос медальтан болж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас 66 кг-д Э.Тэмүүлэн, 120 кг-д Д.Эрдэнэтулга нар барилдана.

Санал болгох мэдээ

ГИХГ:Өнгөрөгч долоо хоногт гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн …