“Пума Империал” зочид буудлын цахилгаан шат унажээ

Өчигдөр 15:40 цагийн орчимд “Пума Империал” зочид буудлын 17 давхраас цахилгаан шат унажээ. Уг цахилгаан шатаар найман иргэн сууж явсан байна. Тухайн найман иргэн  цахилгаан шатанд суухад даац хэтэрсэн гэх ямар нэгэн дохиолол дуугараагүй учраас доош буусан байна. Гэтэл цахилгаан шат 5-6 давхар орчмоос унаж эхэлжээ.

“Пума Империал” зочид буудал “Dresdon Elevator” брэндийн есөн хүн суух боломжтой  630 кг ачааны даацтай хоёр цахилгаан шат байрлуулжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Гүсти Граас бараалхлаа

Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр /2026.03.24/ Люксембургийн Их Гүнт Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад …