“Монгол сарлаг” фестиваль болно

“Монгол сарлаг” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг “Тайхарын тал”-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд болно.

Уг фестивалийн гол зорилго нь Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх. Мөн аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэдэг юм байна.

Энэхүү хэмжээний үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн, Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдэд сарлаг шалгаруулна.

 

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …