Үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгож байна

Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөх засварын ажил явагдаж байна.  Энэ  хороонд цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй, 60 гаруй хувь нь харьяа 125 дугаар цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж байжээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэж байгаа аж.

Барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажил энэ сарын сүүлээр дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэд, багачуудыг хүлээн авах юм байна.

 


Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …