Жигжид Чойнхорлин хийдийн эд зүйлсийг хулгайлжээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь авчээ. Гэмт этгээд тус хийдийн вакум цонхны салхивчийг хагалан орж, 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг хулгайлсан байна.

Алдагдсан эд зүйлсийг нийтэд нь 60-аад сая төгрөгөөр үнэлж байгаа аж. Мөнгөн гүнгэрваатай Очирваань бурхан л гэхэд 30 орчим сая төгрөгийн үнэтэй юм байна. Мөн нэлээд эртний цан, сэлнэн гэхэд 30 гаруй сая төгрөгийн үнэд хүрэх юм байна.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …