Байгаль хамгаалагчдыг GPS төхөөрөмжөөр хангаж эхэлжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдаа өнгөрсөн долоо хоногоос GPS төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Тус газрын харьяанд 33 байгаль хамгаалагч ажиллаж, хотын ногоон бүсэд хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Иймээс бүх байгаль хамгаалагчид  байршил тогтоогч өгөх юм байна. Энэхүү байршил тогтоогчийг авч явахад авсаархан бөгөөд хэрэг зөрчил гарсан тохиолдолд онцгой байдал болон цагдаагийн байгууллагынханд цаг алдалгүй мэдээлэл дамжуулах зориулалттай юм байна. Мөн ойн “цагдаа” аюул осолд өртвөл холбогдох байгууллагынханд мэдээлж, тусламж дуудаж болно.

Мөн үүрэн холбооны сүлжээгүй газар ч ажилладгаараа онцлогтой юм байна. Энэхүү төхөөрөмжийг хэрэгслээр нийслэлийн ногоон бүсэд хэрэг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох боломжтой юм байна. Дашрамд дурдахад, нийслэлийн Байгаль орчны газрынхан энэ жил 500 метр өндрөөс найман км-ийн тойрог бүхий газрыг шалгах чадалтай нисдэг камераар хотын ногоон бүсийн, автомашин очих боломжгүй газруудад эргүүл хийж байгаа  юм байна.

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …