Нуурын усанд живсэн иргэнийг эрэн хайж байна

Өнгөрсөн сарын 31-ний өдрийн 19:00 цагт Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзий-Өндөр багийн “Биндэръяа хөх нуур” гэдэг газар (аймгаас 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км)-т иргэн А /21 настай, эрэгтэй/ морьтойгоо нуурын усанд живсэн байна. Энэ дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-ний өдрийн 03:30 цагт иржээ. Дуудлагыг хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, цагдаагийн 1 алба хаагч, орон нутгаас 3 хүн, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …